СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" НЭЭГДЛЭЭ.

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь 1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна "1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж байна.

"1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж