"МОНГОЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА НЭЭГДЛЭЭ
СЗХ-ны Улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 97 тоот албан шаардлагын дагуу "Монгол Даатгал" ХК (MDIC)-ийн үнэт цаасны арилжааг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нээлээ.
Тус компани нь үнэт цаас гаргагчийн үсгэн код болох "CHE"-г "MDIC" болгон өөрчлүүлэхээр хүсэлт гаргасантай холбогдуулан "Монгол Даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг СЗХ-ны Улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 95 тоот албан шаардлагаар түр зогсоогоод байсан билээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж