"АПУ" ХК ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА.
Монголын хөрөнгийн биржээс бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтгэлтэй I ангиллын хувьцаат компаниуд хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр тайлагнахаар болсон билээ. Өнгөрсөн Мягмар гараг буюу 8 сарын 2-нд "Сүү" ХК нээлттэй танилцуулга хийсэн юм.
2016 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 14.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “АПУ” ХК 2016 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх үүсвэр: Монголын хөрөнгийн бирж