ТОП20 индексийн сагс шинэчлэгдсэн байна
МХБ-ийн сайтын мэдээнээс харвал Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын 2-р зүйлийг үндэслэн ТОП-20 индексийн багцыг 2016 оны сүүлийн хагас жилд бүрдүүлэх үнэт цаасуудыг сонгон шалгаруулсан байна.
2016 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсад багтаж байсан 14 компани хэвээр үлдэж, “БиДиСек”, “Хөх ган”, “Гермес центр”, “Э-транс ложистикс”, "Хай би ойл", "Шивээ овоо" ХК-ууд хасагдаж, шинээр “Сүү”, “Мик холдинг”, “Монгол шуудан”, "Монголын цахилгаан холбоо", "Материалимпекс" болон “Ремикон” ХК-ууд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу.
Эх сурвалж: МХБ