СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

Монголын хөрөнгийн биржид шинээр үнэт цаас арилжаалахаар III ангилалд бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн үнэт цаасны захиалга хүлээн авах дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер компани болох “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК-аас ирүүллээ.

Захиалга авах хугацаа:

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 13:00 цаг хүртэл бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг авна.

Хуваарилалт:

Анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд дараах нөхцөлийг баримтална. Хүснэгтийг эндээс харна уу.

Хүснэгтэд заасны дагуу хөрөнгө оруулагчдын тооноос хамааран харгалзах хэмжээг 100 хувь биелүүлж түүнээс дээш гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлэн хуваарилах зарчмыг баримтална.

Анхдагч зах зээлийн хэлцэл:

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууссаны дараа ажлын 2 хоногт багтаан хуваарлалтыг хийх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хувьцааны нийлүүлэлтийг хийж хэлцлийг биелүүлнэ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж