“ГУТАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 1,270 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж