СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2018.05.28-НД ЭХЭЛНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/2458 тоот албан бичгээр "Монгол Базальт" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.

"Монгол Базальт" ХК нь нийт хувьцааны 30 хувь буюу 16,925,100 ширхгийг олон нийтэд санал болгож, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн арилжааны захиалга авсан билээ. Тус компанийн олон нийтэд санал болгосон 16.9 сая ширхэг хувьцаанд 53.5 сая ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга ирсэн нь нийлүүлэлтээс 3.1 дахин давсан үзүүлэлт болсон юм.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж