СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШНИЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ХУВААРИЛАЛТ

Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн нь олон нийтэд 3,898,900 ширхэг хувьцааг санал болгон худалдаалж, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.

Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгон арилжих үйл ажиллагааны үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 6 сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авч, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх юм.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг хэрхэн хуваарилах тухай “БиДиСек ҮЦК” ХК-аас ирүүлсэн төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж