"БАЯН-АЛДАР" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ НЭЭХЭЭР БОЛЛОО
"Баян-Алдар" ХК-д "Монгорүматрикс Гинко" ХХК-г нэгтгэх үйл явцтай холбогдох өөрчлөлтийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд бүртгэсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 тоот албан шаардлагын дагуу "Баян-Алдар" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нээхээр боллоо.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж