СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"МОСТ ФИНТЕК" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар “Мост Финтек” ХХК-ийн нийт 466,716,642 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 126 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 22.23 хувь буюу 103,766,700 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд МХБ-ийн "Арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө.

Санал болгон худалдах хувьцааны 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь 47 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь 47 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдах замаар нийт 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээс давсан тохиолдолд нэмж 11.1 хувь буюу 51,649,942 ширхэг хувьцаа тогтоосон үнийн аргаар нэг бүрийн үнийг 47 төгрөгөөр худалдаалахыг зөвшөөрсөн байна.

Энэхүү хувьцааны андеррайтераар “Эс Жи Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа ба аудитын дүгнэлтийг "Хүлэгт Хүннү Аудит” ХХК, хууль зүйн дүгнэлтийг “Батбаяр энд Партнерс” ХХН, хөрөнгийн үнэлгээг “Координат Аудит" ХХК тус тус үзүүлсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж