СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“БИДИСЕК ҮЦК” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"БиДиСек ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 14-ний өдрийн №3 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 10 төгрөг буюу нийт 136.9 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж