СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №20/37 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 34.95 төгрөг, нийт 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2020 оны 4-р сарын 07-ны өдрөөр тогтоох бөгөөд 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж