СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“МОНОС ХҮНС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Монос Хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №02/02 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1 төгрөг, нийт 408.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2020 оны 8-р сарын 31-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж