“АРД КРЕДИТ ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 11-ний өдрийн №2021/08 тоот тогтоолоор 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн дүнгийн 49.79%-ийг нэгж хувьцаанд 3.57 төгрөг байхаар тооцож нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болжээ.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 4-р сарын 09-ний өдрөөр тооцох бөгөөд 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж