"ЛЭНДМН ББСБ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2-р сарын 07-ны өдрийн №22/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөг буюу нийт 1,108,952,525.5 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж