СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Тандэм Инвест ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 0.85 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж