“МОН БИЙФ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЯВЦАД ЗАХИАЛГЫН ХЭМЖЭЭ НИЙЛҮҮЛЭЛТЭЭС 128.2 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА
“Мон Бийф” ХК нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлд арилжааллаа.
Арилжааны явцад Монголын хөрөнгийн биржийн IPO системд нийт 2,453 хөрөнгө оруулагчийн 2,524 захиалга бүртгэгдсэн бөгөөд олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс 2.2 дахин давж, 6.6 тэрбум төгрөгийн захиалгын хүсэлтийг хүлээн авлаа.
Иймд Монголын хөрөнгийн бирж Үнэт цаасны танилцуулга болон андеррайтер компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10,000 ширхэг болон түүнээс доош ширхэг хувьцаа худалдан авах хөрөнгө оруулагчдын захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн захиалгыг 36 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэх хуваарилалтыг хийлээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж