"НӨМӨР КРЕДИТ АССЕТ ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/3938 тоот албан бичгийн дагуу "Нөмөр Кредит Ассет ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр боллоо.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн тав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Нөмөр Кредит Ассет ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг "NUMR-BD-18/10/24-C0034-17.5" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаална.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж