СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Зайнаас арилжаанд оролцохын давуу тал.

A4b95d49a5780a7a187b2604ae11657838417b33

Монголын Хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдсанаар улсын үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох үйл ажиллагааг явуулж байгаад 1995 оноос хөрөнгийн хоёрдогч зах зээл буюу бэлэн мөнгөний арилжааг эхлүүлсэн байдаг.
Хоёрдогч зах зээл дээр хувьцааны арилжааг хийхэд брокер, дилерийн компаниуд хөрөнгийн биржид очиж арилжаанд оролцдог байдал нь цаг хугацаа, мэдээлэл дамжуулах хурд, захиалга авах, биелүүлэх зэрэгт ихээхэн бэрхшээлтэй байсан юм.
2012 оноос Миллениум Ай Ти цогц системийг Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлсэнээр
зайнаас арилжаанд оролцох технологийн шийдэл, дэд бүтэц бүрдэж брокерууд өөрийн оффисоос өдөр тутмын арилжаанд оролцох боломж нээгдсэн бөгөөд хамгийн анх 2013 оны 4 сарын 4-ний өдөр “Голомт Секюритиз” ХХК алсаас арилжаанд оролцсон байдаг.
Брокер, дилерийн компаниуд өөрийн оффисоос арилжаанд оролцсоноор хөрөнгө оруулагчдад арилжааны мэдээ мэдээллийг, хурдан шуурхай хүргэх, захиалга авах биелүүлэх, харилцагчдын цагийг хэмнэх зэрэг давуу талтай юм.