СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ИНВЕСКОР БОНД"-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн A/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12-24 сарын хугацаатай, жилийн 15-18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжаалах ба эхний ээлжийн /I транч/ 1 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 100,000 ширхэг буюу 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар "Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж