СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"КРИПТО ҮНДЭСТЭН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 99 тоот тогтоолын дагуу "Булган-Ундрага" ХК-ийн оноосон нэрийг "Крипто үндэстэн" ХК болгон Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хурлаар шийдвэрлэн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар болсон.

Уг шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 тоот албан шаардлагын дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн үнэт цаасны үсгэн кодод өөрчлөлт оруулах үйл ажиллагаа бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг түр зогсоолоо.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж