СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/61 тоот албан бичгийн дагуу “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "MSE" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж