МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, "Махимпекс" ХК, "Би Ди Сек" ХК, "Дархан нэхий" ХК, "Талх чихэр" ХК болон "ЛэндМН ББСБ" ХК нар хасагдаж шинээр "Төрийн банк" ХК, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, "Богд банк" ХК, "Сэндли ББСБ" ХК, болон "Голомт банк" ХК нар нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж