СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Тандем Инвэст ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг 32 мөнгө тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж