"ХААН БАНК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1700 тоот албан бичгийн дагуу “ХААН Банк” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "KHAN" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж