СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК"-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 180 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/68 тоот тушаалын дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 33,000 төгрөгийн үнэ бүхий 2,530,047 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар,“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж