"ӨНДӨРХААН" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА
"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны №38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн "Өндөрхаан" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хамтран худалдан авах тендер саналыг гаргасан байна.
Санал болгож буй үнэ: 10,660 төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 32,451 ширхэг
Худалдан авах тоо ширхэг: 49,900 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2023 оны 11 сарын 24-ний өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр, 17 давхар
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Утас: 77078080
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж