"ГРАНД СИСТЕМ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 792 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/164 тоот тушаалын дагуу “Гранд систем” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3,750,000 ширхэг энгийн хувьцааг МХБ-ийн хувьцааны III ангилалд бүртгэлээ.
Үнэт цаасны нэр: Гранд систем
Үнэт цаасны төрөл: Энгийн
Үнэт цаасны хэлбэр: Биет бус
Үнэт цаасны нийт тоо ширхэг: 3,750,000
Олон нийтэд санал болгох тоо ширхэг, хувь: 750,000, 20%
Олон нийтэд санал болгох үнэ: 900 төгрөг
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн БИрж