Блүүмбэрг терминалд монголын компаниудын мэдээлэл байршиж эхэллээ.
Монголын хөрөнгийн биржээс Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг “Bloomberg Terminal”-аар дамжуулж олон улсад түгээх, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийг идэвхжүүлэх ажлыг хийж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн мэдээллүүд “Bloomberg Terminal”-д байршиж эхлээд байна.
Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл олон улсад илүү нээлттэй, ил тод, түргэн шуурхай түгэх боломж нээгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх таатай алхам боллоо гэж МХБ-с мэдээллээ.