СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Зарим компани нэмэлт хувьцаа гаргаж зарим нь хувьцаагаа хувааж байна

9e82d62796416d4b2604e81f6b6869d3bab17e16

2015 онд УИХ болон ЗГ-ын шийдвэрээр 19 төрийн өмчит компанийг хувьчлах, нэмэлт хувьцаа гаргах болсон.
Энэ ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд "Монгол шуудан" ХК хөрөнгийн зээлд нэмэлт хувьцаагаа гаргасан. Дараагийн шатанд "Багануур" ХК нь "Ти Ди Би Капитал" ХХК-тай андеррайтерын гэрээ байгуулан ажиллаж ойрын хугацаанд олон нийтэд хувьцаагаа санал болгохоор ажиллаж байгаа, "Шивээ-Овоо" ХК нэмэлт хувьцаа гаргахаар андеррайтерын компани сонгон шалгаруулах тендерийг зарласан байна.

Нөгөө талаар зарим томоохон компаниуд хувьцааны төвлөрлөө сааруулах, зах зээлийн бодит ханш тогтоох, өөрөөр хэлбэл хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "АПУ", "Сүү", "Улаанбаатар-БҮК" зэрэг компаниуд хувьцаагаа хуваахаар шийдвэрлэсэн. Эдгээр компаниуд дотороос "АПУ" ХК-ийн хувьцаанд бүртгэлийн өөрчлөлт хийсэн байна. "Сүү" ХК-ийн хувьд оны эхэнд хувьцаагаа хуваах талаар яригдаж байсан ч түр хойшлуулаад байгаа бөгөөд ондоо багтааж хувьцаагаа хуваах талаар мэдэгдсэн.
Хувьцааг хуваахын ашиг тусыг харуулсан сонгодог жишээ бол "Таван толгой" ХК юм.
МХБ-ын сайтад дурдсанаар тухайн үедээ “Таван толгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш 730,000 төгрөгийн үнэтэй үнэтэй болж хөрвөх чадвар муудсан тул хувьцааг 1:100 болгон хувааж, нэгж хувьцааны үнийг 7300 төгрөг болгосоноор хувьцааны эргэлт нэмэгдэж, нэг жилийн дотор хувьцааны ханш 42.8 хувиар өсч, зах зээлийн үнэлгээ 500 тэрбум төгрөг болсон нь МХБ-ийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани гэсэн цолыг хүртэхэд хүргэсэн байна.

Та бүхэн эдгээр нэмэлт хувьцаа гаргаж буй болон хувьцаагаа хувааж буй компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай компанид хандана уу.

"СИКАП ҮЦК" ХХК