"Монгол шуудан" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
"Монгол шуудан" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар тов гарсан байна. Хурал 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн Best Western Premier Туушин Зочид Буудлын байранд болно.
Хурлаар:
1. Компанийн дүрмийн өөрчлөлт
2. ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Ундаргын томилгоог хүчингүйд тооцох
3. ТУЗ-ийн хараат бус нэг гишүүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, томилох
4. 2016 оны 4-р сарын 8-ны өдрийн 2016/12 тоот Төлөөлөн Удирдах Зөвлөлийн "Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах" шийдвэр, тогтоолыг хүчингүйд тооцох, дээрх асуудлыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулах
зэрэг асуудлыг хэлэлцэх болно.
Иймд "Монгол шуудан" ХК-ийн хувьцаа эзэмшигчид та бүхэн хуралдаа идэвхитэй оролцоно уу.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "СИКАП ҮЦК" ХХК-аас лавлана уу.
"СИКАП ҮЦК" ХХК