СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

ӨНӨӨДРӨӨС ТӨЛБӨР ТООЦООНЫ “Т+1” ГОРИМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2015 оны 2 сарын 16 өдөр

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын дагуу 2015 оны 02-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжиж байгаа талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлж байна.

СИКАП ҮЦК Үнэт цаасны нээлттэй өдөрлөгт амжиллттай оролцлоо

2015 оны 2 сарын 9 өдөр

МХБ, СЗХ, ҮЦТТТХТ, МҮЦАЭХ болон үнэт цаасны компаниуд хамтран 2015 оны 2 сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулсан үнэт цаасны нээлттэй хаалганы өдөрт манай компани оролцож 100 орчим хүнд зөвлөгөө өгч, 26 хүнд шинээр үнэт цаасны данс нээх үйлчилгээ үзүүллээ.

МХБ-ийн e-сонины 27 дахь дугаар гарлаа.

2015 оны 2 сарын 2 өдөр

Монголын Хөрөнгийн Биржээс эрхлэн гаргадаг E-сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та бүхэн дараах линкээр орж уншина уу.
http://mse.mn/uploads/bdkreports/58967fc371c90ef47d7887dc4c8a940e2836200c.pdf

БАНКИНД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСНААС БОНД ХУДАЛДАЖ АВАХ НЬ АШИГТАЙ БОЛЖЭЭ

2015 оны 1 сарын 27 өдөр

Засгийн газрын бондыг худалдаж аваад мөнгөө өсгөх боломж иргэдэд нээгдсэн байна. Хэчнээн хувийн хүүтэй вэ?
Хүү нь өндөр 16-18 хувийн хүүтэй.

Банкны хадгаламжийн хүүнээс өндөр юм байна. Яагаад ийм өндөр хүүтэй байгаа юм бол?
Засгийн газрын бондыг өмнө нь иргэд авч байгаагүй. Гурав, дөрөвхөн банк энэ бондын арилжаанд ордог байсан. Эдгээр ба...

ТОП-20 ИНДЕКС 1.48%-иар ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2015 оны 1 сарын 14 өдөр

Mонголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 17,046 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 130,077 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 13,018,582,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “II” ангилалд 17 компанийн 16,984 ширхэг хувьцаа ...