СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ЛЭНДМН ББСБ” ХК НЬ ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ АСУУДЛЫГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА

Daef5ee50dd5a533f8523668babe76e3442d0fc0

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК нь хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлаа 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан ба уг хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд “Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах эрхийг зөвшөөрөх эсэх” асуудлыг тусгасан байсан.

Компанийн тухай хуулийн 33.7-д заасны дагуу, компани өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авсан тохиолдолд тус хувьцаа нь компанийн зарласан боловч гаргаагүй хувьцаанд тооцогдох ба ийнхүү гаргасан хувьцааны тоог бууруулах нь МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн III ангиллын шалгуурыг үл хангах нөхцөл үүсэх тухай “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас “ЛэндМН ББСБ” ХК-д албан бичгээр мэдэгдсэний дагуу уг асуудлыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна.

"ЛэндМН ББСБ" ХК-иас ирүүлсэн албан тоотыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж