SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

Үнэт цаасны салбартай холбоотой 109 өргөдлийг СЗХ шийдвэрлэсэн байна.

D33b77470405498b88a381b3d53acfd027a2d8cf

Үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс 2016 оны эхний хагас жилийн байдлаар 116 өргөдөл, гомдол Санхүүгийн зохицуулах хороонд ирсэн байна. Эдгээрийн 109-ийг хууль, журмын дагуу хянан, зохих хариуг өгсөн бөгөөд долоог нь хянан судалж байна.

Өргөдөл, гомдлын агуулгыг нягтлан үзвэл, хувьцаат компанийн ногдол ашиг, хувь болон үйл ажиллагаа, үнэт цаасны бүртгэл, брокер, дилерийн компаниар эзэмшигчийн зөвшөөрөлгүй зарагдсан хувьцаатай холбоотой гомдлууд зонхилжээ. Мөн хувьцаат компанийн бүртгэл болон хаяг байршил, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотой болон ногдол ашгийн талаарх мэдээлэл авахыг хүссэн өргөдөл, гомдлууд цөөнгүй ирсэн байна.

Эзэмшигчийн зөвшөөрөлгүй арилжаалагдсан хувьцааны асуудлаар гаргасан өргөдлийн 43 хувь нь Хорооноос олгосон хүчинтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 12 брокер, дилерийн компаниудаар арилжаалагдсан бол 57 хувь нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер дилерийн компанитай холбоотой байна.

Эх сурвалж: СЗХ