SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“АПУ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №18/05 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөрт багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж