SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 38.6 ХУВИАР ӨСЖЭЭ

F4fd027ba1cc6205099a9b574092d0ba46576667

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 хувьцаат компанийн санхүүгийн үр дүнг нэгтгэн тооцоход борлуулалтын орлого нь 38.6 хувиар өссөн гэж marketinfo.mn мэдээллээ. Эдгээр 100 хувьцаат компанийн борлуулалтын орлого 2017 онд нийт 1.45 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Орлогын өсөлтийн дийлэнхийг “ТОП 20” индексийн сагсанд багтдаг компаниуд бүрдүүлж байгаа юм. Үүнээс “Тавантолгой” компанийн борлуулалтын орлого хамгийн их хэмжээгээр өсжээ. Тус компани 2017 онд 427.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2016 оноос 251.4 тэрбум төгрөг буюу 142.4 хувиар өссөн байна. Судалгаанд хамрагдсан 100 хувьцаат компанийн ашгийн үзүүлэлтийг харвал 59 хувь нь ашигтай ажиллаж, нийт 269.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компаниудын ашгийн хэмжээ 2016 оноос 81.4 хувиар өссөн байна. Харин алдагдалтай ажилласан компаниуд нийт 13.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн талаар marketinfo.mnмэдээллээ.

Эх сурвалж: marketinfo.mn