“ТЭЭВЭР ДАРХАН" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Тээвэр Дархан" ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын 2018 оны 4 дүгаар сарын 27-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 500 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж