"ГЕРМЕС ЦЕНТР” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Гермес центр” ХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 8-р сарын 31-ний өдрийн №1 тоот тогтоолоор 2018 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 5 төгрөг буюу нийт 392.7 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018 оны 9-р сарын 10-ны өдрөөр гаргаж "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж