СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“АРД ДААТГАЛ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 32.7 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр үнэт цаасаа олон нийтэд санал болгон худалдаж буй даатгалын салбарын анхны компани болох “Ард Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 30% буюу 7,500,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрөөс өнөөдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15:00 цаг хүртэл авч дууслаа.

“Ард Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9,954,848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.

“Ард Даатгал” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж