SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"АРД ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Ард даатгал" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18/14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2018 оны 12-р сарын 1-ний 14:00 цагт

Хуралдах газар: СБД, Амарын гудамж, Туушин зочид буудлын хурлын танхим

Бүртгэх өдөр: 2018 оны 10-р сарын 31-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;
Компанийн дүрмийг хэлэлцэж, батлах
Дүрмийн санг нэмэгдүүлэх
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл 2018 оны 12-р сарын 1-ний өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СБД Амарын гудамж-2 Ард санхүүгийн нэгдэлийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 77200088

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж