СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Мандал даатгал" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/007 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2018 оны 12-р сарын 12-ны 11:00 цагт

Хуралдах газар: Блю Скай зочид буудлын Кристал хурлын танхим

Бүртгэх өдөр: 2018 оны 11-р сарын 20-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;
Компанийн дүрмийг хэлэлцэж, батлах
Компанийн хувьцааг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон уг ажиллагаатай холбогдон гарсан зардлын тайланг танилцуулах;
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл 2018 оны 12-р сарын 1-ний өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СБД, 1-р хороо, Сөүл рестораны баруун талд Паркплэйс оффис төвийн 3 давхарт байрлах компанийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 75773000

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж