СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Цемент шохой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18/62 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.12.25-ны өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.12.07-ны өдөр

Хуралдах газар: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, “Цемент шохой” ХК-ийн хурлын зааланд

Хурлаар хэлэлцэх асуудал: Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
Компанийн тухай хууль болон Компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Сэлэнгэ аймаг, Сайхан суманд байрлах “Цемент шохой” ХК-ийн байранд ирэх эсхүл харилцдаг брокерын компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хурал зохион байгуулах коммис: 99144535, 99683422, 94736330

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж