"ТҮМЭН ШУВУУТ" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/94 тоот тушаалаар “Түмэн шувуут” ХК-ийн нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 200,000,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 373 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 50,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар буюу нэгж хувьцааг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж