СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“МАХ ИМПЕКС" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Мах Импекс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 456 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж