SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“МОНГОЛ ШУУДАН" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №19/01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.7 төгрөг буюу нийт 468 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж