СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ТЕХНИК ИМПОРТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Техник импорт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №1 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөг буюу нийт 723.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 3-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгож 2019 оны 4-р сарын 11-ний өдрөөс эхлэн компанийн байранд олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж