SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

"МОНОС ХҮНС" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/138 тоот тушаалаар “Монос Хүнс” ХХК-ийн нийт 408,850,428 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 28 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 30 хувь буюу 122,655,128 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгийн тогтоосон үнээр стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө.

Тус компани олон нийтэд санал болгон худалдах нийт хувьцааны 50 хувь буюу 61.3 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 61.3 сая ширхгийг нийтэд санал болгон худалдаж, нийт 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Голомт Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Грант торнтон” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Итгэлт-Эстимэйт" ХХК тус тус үзүүлж байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж