СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ЖИНСТ УВС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Жинст Увс" ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанид "Ард Санхүүгийн Нэгдэл" хаалттай ХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахаар шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102 тоот тогтоолоор зөвшөөрсөн байна. Үүний дагуу, холбогдох өөрчлөлтүүдийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тул "Ард Санхүүгийн Нэгдэл" хаалттай ХК-ийн үйл ажиллагааг зогсоон, түүний эрх, үүрэг хариуцлагыг "Жинст Увс" ХК-д шилжүүлж, компанийн оноосон нэрийг "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК /AARD/ болгон өөрчлөхөөр болсон байна.

Эх сурвалж: Монглын Хөрөнгийн Бирж