СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ГЕРМЕС ЦЕНТР" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Гермес Центр" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №03 тоот тогтоолоор компанийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг 70 мөнгө буюу нийт 447,695,105.7 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 9 сарын 02-ны өдрөөр тогтоож, 2019 оны 9-р сарын 12-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж