СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ

Монголын хөрөнгийн биржид 2018 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 6.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн "Монгол Базальт" ХК нь 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар татан төвлөрүүлсэн нийт хөрөнгөнөөс 5.56 тэрбум төгрөгийг дараах байдлаар зарцуулсан тухай тайлан ирүүлсэн байна. Үүнд:

Чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөл - 2.5 тэрбум төгрөг

Цахилгааны дэд станц - 1.1 тэрбум төгрөг;

Үйлдвэрийн барилга - 680.0 сая төгрөг;

Үйлдвэрт ашиглах машин механизм - 330.0 сая төгрөг ;

Базальт карьерийн аж ахуйн тоног төхөөрөмж - 40.9 сая төгрөг;

Базальт карьерийн аж ахуйн машин механизм - 210.0 сая төгрөг;

Түүхий эдийн 4 сарын нөөц - 599.0 сая төгрөг;

Урт хугацаат зээлийн эргэн төлөлт - 496.5 сая төгрөг.

Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж